Ангилал: Элдэв хачин
Мумми буюу занданшуулсан шарилуудОлон мянган жилийн тэртээ амьдарч асан хvмvvс нас нөгчсөн нэгнийгээ цочир хvйтэн орчин, маш бага чийглэгтэй орчин эсвэл намаг гэх мэт агааргvй орчныг ашиглан занданшуулан хадгалдаг явдал тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн байдаг төдийгvй олон арван занданшуулсан хvмvvсийн хvvр олдсон байдаг. Газар газраас олдсон тэдгээр мумми буюу занданшуулсан хvvрнvvдийн зураг янз бvрийн сонин хэвлэлvvдэд хэвлэгдэн гарсан нь тоо томшгvй олон байдаг ч энэ удаад бид америкийн Life сэтгvvлийн хуудаснаа хэвлэгдсэн мумминуудын гэрэл зургийг та бvхэндээ сонирхуулахаар орууллаа. Мянга мянган жилийн тэртээ дэлхий ертөнцийн хаа нэгтээ амьдарч явсан эдгээр хvмvvс өнөөдрийн бидний ертөнцөд хэдийгээр арьс мах нь хатангаршсан байдалтай боловч vс, шvд, эд эрхтэн нь хэвээр хадгалагдаж ирсэн гэдгээрээ та бvхний сонирхлыг татах бизээ гэж бодож байна.