My life
2010-05-07
Зураач нохойны зурсан зураг 1700 америк доллараар зарагджээ

Ангилал: Элдэв хачин

Зураач нохойны зурсан зураг 1700 америк доллараар зарагджээ

АНУ-ын Maryland мужийн Eastern Shore хэмээх газарт Sam нэртэй нэгэн нохой өөрийн эзэн болох Mary Stadelbacher-ын хамт амьдардаг. Sam бол харахад энгийн л нохой боловч зураг зурж чаддаг гэдгээрээ дэлхийн бусад нохойнуудаас онцгой ялгаатай юм. Нохойны эзэн Stadelbacher далайн эрэгт амарч байгаа хvмvvсийг гэнэтийн осол аваараас аврах нохойнуудыг сургах зорилгоорShore Service Dog нэртэй газрыг нээж, дөрвөн жилийн өмнө Sam-ыг аврагч-нохой болгохоор авч байжээ. Гэвч харамсалтай нь тэрбээр баруун гараа гэмтээж, хагалгаанд орсон ч мэс засал амжилтгvй болсны улмаас энэ ажлаа цаашид vргэлжлvvлж чадаагvй ч Sam-ыг өөрийн vнэнч туслахаа болгож чадсан байна. "Би далайн гахай, заан зэрэг амьтдыг зураг зурж байхыг харсан, тэгээд нохой яагаад зураг зурж болохгvй гэж? гэж бодсон" хэмээн ярих Mary дээрх бодлоосоо vvдэн Sam-д зураг зурахыг заасан төдийгvй Sam ч шавийн vvргээ маш сайн гvйцэтгэж, гайхалтай абстракт зургуудыг зурдаг болсон байна. Нью-Йоркын хэд хэдэн галерейд vзэсгэлэнгээ гаргасан Sam нохойны зурсан зургийг урлагийн бvтээл цуглуулагч эрхмvvд худалдаж авдаг бөгөөд 1700 доллараар зарагддаг гэнэ. Mary зураач нохойныхоо тухай "Тэр зураг зурах их дуртай. Тэр олон өнгийн будагнуудаас эхлээд хамгийн бараан өнгөөр зурж эхлээд хамгийн сvvлд нь хамгийн гэгээтэй өнгөөр зургаа дуусгадаг" хэмээн бахархан өгvvлсэн байна.


Comments

Сүүлийн бичлэгүүд

. Веб хуудасны нүүр
. 102 настай хятад эмээ дэлхийн хамгийн өндөр настай нэгдvгээр ангийн сурагч болжээ
. Бурханд бичсэн хамгийн урт захидал
. Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгүй анхаарах 5 асуудал
. Залхуугаа давах алтан дүрэм
. Мумми буюу занданшуулсан шарилууд
. Ажлаа төлөвлөх оновчтой санаа
. Хараагvй тайланд залуу кикбоксын спортод хvчээ сорьж байна
. 69 настай англи Dj эмээ Европын шөнийн клубуудыг доргиож байна
. Румынь улсад байдаг цусан усан оргилуурын тухай
. Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно.
. Усны гайхамшигт нууцаас...
. Батгатай арьсанд хориглох 10 заавар
. Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?
. Зураач нохойны зурсан зураг 1700 америк доллараар зарагджээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 15 » Нийт: 31
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax