My life
2010-05-07
102 настай хятад эмээ дэлхийн хамгийн өндөр настай нэгдvгээр ангийн сурагч болжээ

Ангилал: Элдэв хачин

102 настай хятад эмээ дэлхийн хамгийн өндөр настай нэгдvгээр ангийн сурагч болжээ



102 настай хятад эмээ сурахад хэзээ ч оройтдоггvй гэдгийг өөрийн биеэр vлгэрлэн харуулж байна. Хятадын Shandong мужийн Weshan Road Elementary School хэмээх бага сургуулийн нэгдvгээр ангийн 5 настай сурагчидтай тохой нийлvvлэн суралцаж байгаа Ma Xiuxian гэгч энэ эмээ 1908 онд төрж, 18 настайдаа гэр бvл зохион, есөн хvvхдийн эх болсон бөгөөд төрvvлсэн есөн хvvхдийнх нь долоо нь их дээд сургуульд суралцсан ба Ma эмээ хvvхдvvдийнхээ боловсролд зориулан өөрийнхөө vнэт эдлэлийг хvртэл худалдаж байжээ. Өдгөө 82 настай хамгийн том охин нь Бээжин хотын эмч юм байна. 13 настайгаасаа даавууны vйлдвэрт ажиллаж эхэлсэн Ma Xiuxian эмээ сургуульд суралцахыг бараг л бvх насаараа мөрөөдсөн гэнэ. Ангийнхаа ширээний хамгийн эхний эгнээнд суудаг Ma эмээ хичээлийн эхний өдрийнхөө төгсгөлд "Би маш их баяртай байна. Миний сургуульд явах юмсан гэсэн хvсэл энэ насанд минь ингэж биеллээ. Багш нартаа, ангийнхандаа баярлалаа. Би шаргуу сайн суралцаад, эх орондоо өөрийн хувь нэмрийг оруулах болно" гэж хэлсэн байна. Эмээгийн 58 настай бага хvv Yi Fengxin нь ээжийгээ сургуульд нь хvргэж өгч бас авдаг аж. "Би одоо сурах бичиг ашиглан сурах болно. Би өнөөгийн хvvхдvvдэд vнэхээр их атаархаж байна шvv" хэмээн хөгжилтэйгээр өгvvлэх энэ ануухан эмээгийн хичээлийн хамгийн чухал хэрэглэл бол сонсголын аппарат, томруулдаг шил гэнэ.


Comments

2011-12-06 -

Бичсэн: Зочин

zailuul tarian talbaid zavgui baij dee odoo ajild nemergui bolohoor n tsaas ereech gee biz lalar jungaa

. Шууд холбоос


Сүүлийн бичлэгүүд

. Веб хуудасны нүүр
. 102 настай хятад эмээ дэлхийн хамгийн өндөр настай нэгдvгээр ангийн сурагч болжээ
. Бурханд бичсэн хамгийн урт захидал
. Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгүй анхаарах 5 асуудал
. Залхуугаа давах алтан дүрэм
. Мумми буюу занданшуулсан шарилууд
. Ажлаа төлөвлөх оновчтой санаа
. Хараагvй тайланд залуу кикбоксын спортод хvчээ сорьж байна
. 69 настай англи Dj эмээ Европын шөнийн клубуудыг доргиож байна
. Румынь улсад байдаг цусан усан оргилуурын тухай
. Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно.
. Усны гайхамшигт нууцаас...
. Батгатай арьсанд хориглох 10 заавар
. Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?
. Зураач нохойны зурсан зураг 1700 америк доллараар зарагджээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 31
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax