My life
2010-05-07
Ажлаа төлөвлөх оновчтой санаа

Ангилал: Элдэв хачин

Ажлаа төлөвлөх оновчтой санаа

Та нарын толгойд хэрэгтэй хэрэггүй хийж дуусгах ёстой олон санаа бодол, ажлууд эргэлдээд л байна уу ?.
Тэгвэл үүнийгээ маш оновчтой хэлбэрээр ангилснаар чи ажлаа маш цэгцтэй хаанаас нь аль ажлаа түрүүлж хийх ёстой чинь тодорхой гараад ирнэ. За ингээд ангилаад бичээд байгаарай!













1-р АРГА


   




Эдгээр нүднүүд дотроо 1- ээс нь авхуулаад бүх ажлаа ангилж бичнэ.

1-р нүдэнд: Хамгийн чухал ойрын хугацаанд хийж дуусгах зүйлүүд
2-р нүдэнд: Чухал боловч яаралтай биш ажил орно
3-р нүдэнд: Чухал биш ч яаратай хийх ажил орно
4-р нүдэнд: Ерөнхийдөө хийж дуусгах ёстой ажил орно /Хэзээ ч хийж болох гэхдээ л дуусгах ёстой ажил/




2-р АРГА

Чи  толгойдоо орсон бүх санаа оноо бүх ажлаа доош нь цувуулаад зүгээр л  бичээд бай.  Бичээд дууссан бол бүгдийг нь харж байгаад хамгийн түрүүнд хийх ажлуудынхаа өмнө “А” гээд дараа нь хийх ажлаа “Б” гэж бичнэ. Гэх мэтчилэн урд нь ангилж үсгээр тэдэглэ. Харин үүнд хэдэн ч ” А” хэдэн ч “Б” орж болно.

Ингээд чиний яаралтай хийж дуусгах ажил дотор чинь олон “А” байгаа биз дээ тэгвэл дахиад үүнийхээ урд хамгийн түрүүнд хийж дуусгах ёстой ажилаа 1 гэж тавь. Дараагаар нь хийх зүйлээ 2 гэж тавь. Энэ мэтчилэн ингээд ангилаад байна шүү дээ.


Жишээ нь.    
1  “А”   Хийх ажил
                        
“Б”   Хийх ажил
                        
2  “Б”  Хийх ажил
                        
2  “А”   Хийх ажил   
                        
“Б”   Хийх ажил
                        “В”   Хийх ажил
                        
3  “А”   Хийх ажил

За ингээд хамгийн түрүүнд хийж дуусгах ажил, хэрэгжүүлэх ёстой санаа чинь <<1 “А”  Хийх ажил” >>   гээд гараад ирлээ.  Ингээд үүнээсээ эхлэж дуусгаад дараа дараачийн ажил болон санаануудруугаа ороорой!

Мөн чи байнга үзэг цаастай явж бай хүний толгойд амжилттай санаа байнга харваж орж ирдэг. Тэгвэл энэ санаагаа гялс тэмдэглээд авах нь зөв. Хүн үүнийгээ тэмдэглэхгүй л бол марчихдаг нь юм шүү. Ингээд тэмдэглэсэн санаагаа ангилж хэрэгжүүлж эхлэнэ шүү дээ

Чи эдгээр төлөвлөгөөг гаргаснаар чамд ямар ашигтай вэ?

Хамгийн гол нь чи өөрийн бодсон хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа маш оновчтойгоор цэгцтэй дэс дараатай хэрэгжүүлж чадна. Мөн хүний толгойд тэмдэглэж ангилахгүй л бол олон олон хэрэгтэй хэрэгггүй санаанууд байдаг. Үүнийгээ чи цэгцэлснээр өөрийн санаа бодлоо ч бас цэгцэлж чадна. Туршаад заавал үзээрэй
АМЖИЛТ


Comments

Сүүлийн бичлэгүүд

. Веб хуудасны нүүр
. 102 настай хятад эмээ дэлхийн хамгийн өндөр настай нэгдvгээр ангийн сурагч болжээ
. Бурханд бичсэн хамгийн урт захидал
. Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгүй анхаарах 5 асуудал
. Залхуугаа давах алтан дүрэм
. Мумми буюу занданшуулсан шарилууд
. Ажлаа төлөвлөх оновчтой санаа
. Хараагvй тайланд залуу кикбоксын спортод хvчээ сорьж байна
. 69 настай англи Dj эмээ Европын шөнийн клубуудыг доргиож байна
. Румынь улсад байдаг цусан усан оргилуурын тухай
. Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно.
. Усны гайхамшигт нууцаас...
. Батгатай арьсанд хориглох 10 заавар
. Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?
. Зураач нохойны зурсан зураг 1700 америк доллараар зарагджээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 31
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax