My life
2010-05-07
Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?

Ангилал: Элдэв хачин

Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?

Арьсанд дээрх сорви олон зүйлээс үүсдэг. Арьсаа мохоо зүйлд урснаас, арьсан дээр гарсан батгаа буруу шахсанаас зарим үед бүр нарны хэт ягаан туяанаас болж ч сорви үүсдэг байна. Сорви гэгч зүйл хүний арьсны гоо сайхныг төдийлөн сайхан харагдуулдаггүйг бид мэдэх билээ. Ялангуяа нүүр, биеийн ил хэсэгт байгаа сорви ямар ч хүний гоо сайхныг гутаадаг гэж болно. Сорвиноос гадна хүний арьсан дээр нөсөө үүсдэг нь стресстэй амьдрал, ходоод гэдэсний муу ажиллагаа, эрүүл бус хоол хүнснээс бий болдог.

Орчин үед техник технологи өндөр хөгжиж байгаа учир элдэв шарх сорвийг мэс заслын аргаар хөнгөхөн шиг янзалдаг болсон ч зарим нэгэн хүмүүс эрсдлээс айн, гэрийн нөхцөлд, ардын эмчилгээний аргаар аливаа зүйлээ эмчлэх сонирхолтой байдаг юм. Ингээд та бүхэндээ хүнсний ногоо, жимсийг ашиглан хэрхэн хамгийн энгийн арга замаар сорвио эдгээж болох талаар зөвлөе.

-Лемоны шүүс нь арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ лемоны шүүс түрхэж байгаарай. Эсвэл бүтэн лемоныг хоёр хуваан талаар нь тэрхүү сорвитой хэсгийг үрсэн ч болно.

-Улаан лооль ч маш сайн нөлөөтэй бөгөөд лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна. Дээр өгүүлсэнчлэн хоёр хуваагаад үрсэн ч болох ажээ.

-Өргөст хэмхний хандыг сорви мөн шарх сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт хоёроос гурван удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.

-Банана жимс сорвийг арилгахад сайн нөлөөтэй ажээ. Бананыг нухаад сорвин дээрээ түрхээрэй. Мөн л таваас арван минут байлгасны эцэст угаах хэрэгтэй.

Дээрх зөвлөгөөг дагахаас гадна эрүүл хүнс хэрэглэвэл таны сорвийг хурдан арилхад тустай ажээ. Сорвио арилгах гэсэн хүмүүс ногоо цагаа, жимс, үр буудай, салад зэрэг хөнгөн хоол хүнс их хэрэглэж , өдөрт найман аягаас доошгүй цэвэр ус ууж байвал үр дүнтэй байдаг гэнэ. Хүйтэн мөсөөр нүүрээ арчиж байвал арьсыг тань хөгшрүүлэхгүйгээс гадна сорвийг бүдэгрүүлдэг ажээ.

 


Comments

Сүүлийн бичлэгүүд

. Веб хуудасны нүүр
. 102 настай хятад эмээ дэлхийн хамгийн өндөр настай нэгдvгээр ангийн сурагч болжээ
. Бурханд бичсэн хамгийн урт захидал
. Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгүй анхаарах 5 асуудал
. Залхуугаа давах алтан дүрэм
. Мумми буюу занданшуулсан шарилууд
. Ажлаа төлөвлөх оновчтой санаа
. Хараагvй тайланд залуу кикбоксын спортод хvчээ сорьж байна
. 69 настай англи Dj эмээ Европын шөнийн клубуудыг доргиож байна
. Румынь улсад байдаг цусан усан оргилуурын тухай
. Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно.
. Усны гайхамшигт нууцаас...
. Батгатай арьсанд хориглох 10 заавар
. Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?
. Зураач нохойны зурсан зураг 1700 америк доллараар зарагджээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 14 » Нийт: 31
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax