My life
2010-05-06
Фото зураг дээр сайхан гарах зөвлөмж

Ангилал: Элдэв хачин

Фото зураг дээр сайхан гарах зөвлөмж

Олон хүн зураг авахуулах дуртай байдаг. Зураг болгон дээрээ сайхан гарахыг хүсэхгүй хэн байх билээ. Гэхдээ энэ нь тэр бүр санаснаар болдоггүй. “Фотогеничный” буюу зураг дээр сайхан гардаг хүмүүс амьдрал дээр гоц сайхан харагддаггүй. Тэд зөвхөн зургийн аппаратны өмнө биеэ огт барьдаггүйтэй холбоотой. Ингээд зурган дээр сайхан гарах хэдэн аргыг хэлж өгье.
Нүүр будалт
Цайвар царайтай бүсгүйчүүдийн шилдэг сонголт нь цайвар ягаан, цайвар шаргал, цайвар бор өнгө тохиромжтой. Бор царайтай бүсгүйчүүдэд дурын цайвар өнгийн будалт зохимжтой. Ягаан өнгийн уруулын будаг, хацар өнгөлөгчөөс аль болох зайлсхий. Харин бор, бараан өнгийн уруулын будаг хөгшин харагдуулдаг. Суурь тосоо түрхэсний дараа энгэсэгээ сайн түрхэж өгөх хэрэгтэй. Эс тэгвээс зурган дээр нүүр тань тослог, бараан харагдах болно. Нимгэн уруулаа дур булаам, зузаан харагдуулахыг хүсвэл цайвар өнгийн уруулын будаг хэрэглэж, гол хэсэгт нь өнгөлөгч түрхээрэй.
Дурангийн өмнө жүжиглэх хэрэггүй
Хэтэрхий хичээж, янз бүрийн байдлаар зогсох нь зургийг хиймэл болгодог. Тиймээс ямар нэгэн өөр зүйлд сатаарч, хөндлөнгийн зүйл бодохыг хичээ. Ингэж чадвал та зураг дээр чөлөөтэй, биеэ барьсан харагдахгүй. Хоёр гараа биеийн хоёр талаар унжуулж, номхон зогсохоос зайлсхий. Гараа урд болон ардаа зөрүүлж барих, эсвэл ямар нэгэн зүйл барьж /үзэг, нүдний шил/ болно.
Аль болох их гэрэл
Нүүр лүүгээ аль болох их хэмжээний гэрэл тусч байхаар зогсох хэрэгтэй. Өрөө тасалгаанд бол цонхны дэргэдэх байрлал хамгийн тохиромжтой байдаг. Аппаратны гэрэл цацруулагчийг хэрэглэ. Учир нь зургийн аппаратны гэрэл цацруулагч гэрлийн ойлтыг тэнцвэржүүлж, нүүрний өө сэвийг /үрчлээ, сэвх г.м/ дарж өгдөг. Бас арын фон нь сайхан харагдаж байх ёстой.
Ямар ч “фотошоп” хэрэггүй
Зургийн аппаратны байрлал тун чухал. Давхар эрүүг нуухын тулд аппаратыг зураг авахуулж буй хүний нүдний, түүнээс арай дээр түвшинд байрлуулдаг. Хэрэв зурагт тухайн өндөр хүний бүх биеийг оруулж авахгүй бол өвдгөөр нь бага зэрэг нугалуулж зогсоодог. Зурагчин танаас намхан байвал суугаа байрлалыг сонгох нь тохиромжтой.
Таны биеийн харьцаа 90-60-90 биш л бол зургийн голд биш, харин бага зэрэг зүүн, баруун талд зогсох нь зөв. Нүдээ байгаагаасаа арай том харагдуулъя гэвэл харцаа үл ялиг дээш хандуулдаг. Хэрэв та дугуй царайтай бол эгц харахаас зайлсхийж бага зэрэг хажуулдаж зогсоорой. Эгц дээрээс тусч буй гэрэл царайг бараан болгож, хамар, уруулын доор сүүдэр үүсгэдэг.
Улаан нүд
Зарим зурган дээр хүний нүд улаан туяатай гарчихдаг. Үүнээс зайлсхийхийн тулд зураг авахуулж буй хүн ямар нэгэн хурц, тод зүйл харах хэрэгтэй. Энэ үед нүдний хүүхэн хараа нарийсч, “улаан нүд”-ний эффектийг багасгадаг.

 


Comments

Сүүлийн бичлэгүүд

. Веб хуудасны нүүр
. 102 настай хятад эмээ дэлхийн хамгийн өндөр настай нэгдvгээр ангийн сурагч болжээ
. Бурханд бичсэн хамгийн урт захидал
. Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгүй анхаарах 5 асуудал
. Залхуугаа давах алтан дүрэм
. Мумми буюу занданшуулсан шарилууд
. Ажлаа төлөвлөх оновчтой санаа
. Хараагvй тайланд залуу кикбоксын спортод хvчээ сорьж байна
. 69 настай англи Dj эмээ Европын шөнийн клубуудыг доргиож байна
. Румынь улсад байдаг цусан усан оргилуурын тухай
. Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно.
. Усны гайхамшигт нууцаас...
. Батгатай арьсанд хориглох 10 заавар
. Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?
. Зураач нохойны зурсан зураг 1700 америк доллараар зарагджээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 18 » Нийт: 31
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax