My life
2010-05-06
Эвэртэй хvмvvс

Ангилал: Элдэв хачин

Эвэртэй хvмvvс

Монголчууд маань ямар нэгэн юмыг хачирхан гайхаж, цочирдохыг эвэртэй туулай vзсэн юм шиг гэж ярьцгаадаг. Тэгвэл эвэртэй хvн байдаг гэдгийг сонсож, бас өөрийн нvдээр харвал эвэртэй туулай vзсэнээс ч долоон дор юм болох байх даа. Гэхдээ л vнэхээр та бидний амьдран суугаа эх дэлхийд маань эвэртэй хvмvvс амьдардаг байна. Ишигнийх шиг бяцхан, аргаль угалзных шиг мушгирсан, богинохон бvдvvнээс эхлээд олон салаалсан гэх мэтээр янз бvрийн хэлбэртэй эвэрнvvд доорх зурган дээрх хvмvvсийн толгой дээр ургасан байгаа ба энэ нь нэг төрлийн хавдар юм. Хавдар судлаачдын гаргасан тоон мэдээллээс харвал энэ арьсан эвэр нь эрчvvдийн хувьд 55-аас дээш насанд, эмэгтэйчvvдийн хувьд 65-аас дээш насанд тохиолдох явдал байдаг гэнэ. Иймэрхvv хавдрын анхны тохиолдол 1500 онд бvртгэгдэж байсан тухай мэдээ байдаг юм байна. Юутай ч тэдгээр эвэртнvvдийн фото зургийг товч мэдээллийн хамт хvлээн авч vзэцгээе.

Zheng Zhou гэгч 88 настай хятад эрийн толгойны баруун тал дээр 2006 оноос эхлэн эвэр ургаж эхэлсэн байна. Тэрбээр толгойгоо юмаар цохиулснаас болж энэ эвэр ургасан гэнэ. Эмч нар тvvний толгой дээрх эврийг мэс ажилбарын аргаар авч хаяжээ.



93 настай Ma Zhong Nan гэгч хятад эмээгийн толгой дээр vсээ самнахдаа арьсаа гэмтээн шархлуулснаас болж эвэр ургажээ. Тvvний эврийн урт 10 см юм байна.

Хятадын Zhanjiang хотын иргэн Zhao гэгч 95 настай хятад эмээ 2007 онд эвэртэй хvн гэсэн нэрээрээ хятадын сонин хэвлэлvvдэд нэг бус удаа гарчээ. Тvvний толгой дээрх энэ тахир эвэр нь vнэн хэрэгтээ эвэртэй бус хулууны иштэй илvv адилхан юм.


Comments

Сүүлийн бичлэгүүд

. Веб хуудасны нүүр
. 102 настай хятад эмээ дэлхийн хамгийн өндөр настай нэгдvгээр ангийн сурагч болжээ
. Бурханд бичсэн хамгийн урт захидал
. Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгүй анхаарах 5 асуудал
. Залхуугаа давах алтан дүрэм
. Мумми буюу занданшуулсан шарилууд
. Ажлаа төлөвлөх оновчтой санаа
. Хараагvй тайланд залуу кикбоксын спортод хvчээ сорьж байна
. 69 настай англи Dj эмээ Европын шөнийн клубуудыг доргиож байна
. Румынь улсад байдаг цусан усан оргилуурын тухай
. Нүүрний сэвх толбыг гэрийн нөхцөлд арилгаж болно.
. Усны гайхамшигт нууцаас...
. Батгатай арьсанд хориглох 10 заавар
. Гэрийн нөхцөлд хэрхэн сорви арилгах вэ?
. Зураач нохойны зурсан зураг 1700 америк доллараар зарагджээ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 19 » Нийт: 31
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax